16.10 MAC portacl модуль

Модулийн нэр: mac_portacl.ko

Цөмийн тохиргооны мөр: MAC_PORTACL

Ачаалалтын тохируулга: mac_portacl_load="YES"

mac_portacl(4) модулийг төрөл бүрийн sysctl хувьсагчуудыг ашиглан локал TCP болон UDP портуудыг холбохыг хязгаарлахад хэрэглэдэг. Мөн чанартаа mac_portacl(4) нь заагдсан эрх бүхий портуудыг өөрөөр хэлбэл 1024-оос бага портуудыг холбох боломжийг root биш хэрэглэгчдэд зөвшөөрдөг.

Ачаалагдсаны дараа энэ модуль нь бүх сокетууд дээр MAC бодлогыг идэвхжүүлдэг. Дараах тааруулж болох хувьсагчууд байдаг:

mac_portacl бодлого нь security.mac.portacl.rules sysctl-д заагдсаны дагуу хэрэгцээнээсээ хамааран хэдэн ч дүрмүүдтэй байж болох rule[,rule,...] текст хэлбэрийн байдаг. Дүрэм бүр idtype:id:protocol:port гэсэн хэлбэрийн байдаг. idtype параметр нь uid эсвэл gid байж болох бөгөөд id параметрийг хэрэглэгчийн id эсвэл бүлгийн id гэж тайлбарладаг. protocol параметр нь tcp эсвэл udp гэж заагдан дүрмийг TCP эсвэл UDP-ийн алинд хамаарахыг тодорхойлоход хэрэглэгддэг. Сүүлийн port параметр нь заагдсан хэрэглэгч эсвэл бүлэгт холбохыг зөвшөөрөх портын дугаар юм.

Note: Дүрмийн олонлог нь цөмөөр шууд тайлбарлагддаг болохоор хэрэглэгчийн ID бүлгийн ID болон портын параметруудын хувьд зөвхөн тоон утгуудыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгч, бүлэг болон портын үйлчилгээний нэрсийг ашиглаж болохгүй.

Анхдагчаар UNIX® төст системүүд дээр 1024-өөс бага портуудыг зөвхөн эрх бүхий процессууд буюу өөрөөр хэлбэл root-ээр ажилладаг процессуудад ашиглахад/холбоход хэрэглэдэг. mac_portacl(4)-ийн хувьд эрхгүй процессуудыг 1024-өөс бага портуудад холбохыг зөвшөөрөхдөө энэ стандарт UNIX хязгаарлалтыг хаасан байх ёстой. Үүнийг sysctl(8)-ийн net.inet.ip.portrange.reservedlow болон net.inet.ip.portrange.reservedhigh хувьсагчуудыг тэг болгон хийж болно.

Доор жишээнүүдийг үзнэ үү, эсвэл дэлгэрэнгүй мэдээллийг mac_portacl(4) гарын авлагын хуудаснаас лавлана уу.

16.10.1 Жишээнүүд

Дараах жишээнүүд нь дээрх хэлэлцүүлгийг арай илүү тайлбарлах болно:

# sysctl security.mac.portacl.port_high=1023
# sysctl net.inet.ip.portrange.reservedlow=0 net.inet.ip.portrange.reservedhigh=0

Эхлээд бид mac_portacl(4)-ийг стандарт эрх бүхий портуудыг хамарч ердийн UNIX холболтын хязгаарлалтуудыг хаахаар тохируулна.

# sysctl security.mac.portacl.suser_exempt=1

root хэрэглэгчийг энэ бодлогоор хязгаарлахгүйн тулд security.mac.portacl.suser_exempt-г тэгээс ялгаатай утгаар тохируулна. mac_portacl(4) модуль нь одоо UNIX төст системүүд анхдагч тохиргоотойгоор ажилладаг шигээр тохируулагдсан байна.

# sysctl security.mac.portacl.rules=uid:80:tcp:80

UID 80 бүхий (ердийн тохиолдолд www хэрэглэгч) хэрэглэгчид 80 портыг холбохыг зөвшөөрнө. root эрхгүйгээр вэб сервер ажиллуулахыг www хэрэглэгчид зөвшөөрөхөд үүнийг ашиглаж болно.

# sysctl security.mac.portacl.rules=uid:1001:tcp:110,uid:1001:tcp:995

UID 1001 бүхий хэрэглэгчид TCP 110 (“pop3”) болон 995 (“pop3s”) портуудыг холбохыг зөвшөөрнө. Энэ нь 110 болон 995 портуудаар холболтуудыг хүлээн авдаг сервер эхлүүлэхийг хэрэглэгчид зөвшөөрдөг.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.