27.2 Хэрэглэгчийн PPP ашиглах

Шинэчилж өргөжүүлсэн Том Рөүдс. Анхлан хувь нэмэр болгон оруулсан Брайн Сомерс. Зарим хэсгийг нэмсэн Ник Клэйтон, Дирк Фромберг, and Питер Чайлдс.

27.2.1 Хэрэглэгчийн PPP

27.2.1.1 Таамаглалууд

Энэ баримт нь таныг дараах шаардлагуудыг хангасан гэж тооцдог:

  • PPP ашиглан таны холбогдох Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс (ISP) өгсөн бүртгэл.

  • Модем эсвэл өөр төхөөрөмж таны системд холбогдсон байгаа бөгөөд тэр нь танд өөрийн ISP-тай холбогдохыг зөвшөөрөхөөр зөв тохируулагдсан байгаа.

  • Таны ISP-ийн хандах dial-up дугаар(ууд).

  • Таны нэвтрэх нэр болон нууц үг. (ердийн UNIX® загварын нэвтрэлт болон нууц үгийн хослол юм уу эсвэл PAP эсвэл CHAP нэвтрэлт болон нууц үгийн хослол).

  • Нэг буюу хэд хэдэн нэрийн серверүүдийн IP хаяг. Хэвийн үед үүнд зориулан ашиглахаар хоёр IP хаягийг таны ISP танд өгдөг. Хэрэв тэд танд ядаж ганцыг өгөөгүй бол та enable dns тушаалыг ppp.conf файлд ашиглавал ppp нэрийн серверүүдийг танд тохируулж өгөх болно. Энэ боломж нь DNS-тай тохиролцоог дэмждэг таны ISP-ийн PPP шийдлээс хамаарах юм.

Дараах мэдээллийг таны ISP өгсөн байж болох боловч энэ нь заавал шаардлагагүй юм:

  • Таны ISP-ийн гарцын IP хаяг. Гарц нь таны холбогдох машин бөгөөд таны анхдагч чиглүүлэлт гэж тохируулагдах болно. Хэрэв танд энэ мэдээлэл байхгүй бол бид нэгийг орлуулж болох бөгөөд таны ISP-ийн PPP сервер биднийг холбогдох үед зөв утгыг хэлж өгөх болно.

    Энэ IP дугаар нь ppp-ээр HISADDR гэгдэнэ.

  • Таны ашиглах ёстой сүлжээний баг. Хэрэв таны ISP үүнийг өгөөгүй бол та аюулгүйгээр 255.255.255.255 гэж ашиглаж болно.

  • Хэрэв таны ISP танд статик IP хаяг болон хостын нэр өгсөн бол та тэдгээрийг оруулж болно. Үгүй бол бид нөгөө талын өгөх тохирох IP хаягийг ердөө л зөвшөөрөх болно.

Хэрэв танд шаардлагатай мэдээллийн аль нь ч байхгүй бол өөрийн ISP уруугаа хандана уу.

Note: Энэ хэсэгт жишээнүүдийн олонхийн үзүүлж байгаа тохиргооны файлуудын агуулгуудад байгаа мөр бүр дугаарлагдсан байгаа болно. Эдгээр дугаарууд нь танилцуулга болон хэлэлцүүлэгт туслах зорилгоор зөвхөн ашиглагддаг бөгөөд яг үнэндээ жинхэнэ файл дээрээ тавигдах ёстой гэсэн үг биш юм. Tab ашиглан зөв догол хийх болон зайн тэмдэгтүүд нь бас чухал юм.

27.2.1.2 Автомат PPP тохиргоо

ppp болон pppd нь (PPP-ийн цөмийн түвшний шийдэл) /etc/ppp сан дахь тохиргооны файлуудыг ашигладаг. Хэрэглэгчийн ppp-д зориулсан жишээнүүдийг /usr/share/examples/ppp/ сангаас олж болно.

ppp-г тохируулах нь таны өөрийн шаардлагуудаас хамаарч хэд хэдэн файлуудыг засварлахыг танаас шаарддаг. Тэдгээрт юу оруулах нь таны ISP IP хаягуудыг статикаар өгдөг үү (өөрөөр хэлбэл танд нэг IP хаяг өгөх бөгөөд зөвхөн тэрийг дандаа ашиглана) эсвэл динамикаар (өөрөөр хэлбэл таны IP хаяг таныг ISP-даа холбогдох бүрт өөрчлөгддөг) өгдөг үү гэдгээс зарим талаараа хамаардаг.

27.2.1.2.1 PPP болон статик IP хаягууд

Та /etc/ppp/ppp.conf тохиргооны файлыг засварлах хэрэгтэй. Энэ нь доорх жишээтэй төстэй харагдах ёстой.

Note: :-ээр төгссөн мөрүүд эхний баганаас эхэлнэ (мөрийн эхлэл)-- бусад бүх мөрүүдэд доор үзүүлсэн шиг зай эсвэл tab-аар догол гаргасан байх ёстой.

1     default:
2       set log Phase Chat LCP IPCP CCP tun command
3       ident user-ppp VERSION (built COMPILATIONDATE)
4       set device /dev/cuad0
5       set speed 115200
6       set dial "ABORT BUSY ABORT NO\\sCARRIER TIMEOUT 5 \
7                 \"\" AT OK-AT-OK ATE1Q0 OK \\dATDT\\T TIMEOUT 40 CONNECT"
8       set timeout 180
9       enable dns
10
11    provider:
12      set phone "(123) 456 7890"
13      set authname foo
14      set authkey bar
15      set login "TIMEOUT 10 \"\" \"\" gin:--gin: \\U word: \\P col: ppp"
16      set timeout 300
17      set ifaddr x.x.x.x y.y.y.y 255.255.255.255 0.0.0.0
18      add default HISADDR
Мөр 1:

Анхдагч оруулгыг тэмдэглэдэг. Энэ оруулга дахь тушаалууд нь ppp ажиллах үед автоматаар ажилладаг.

Мөр 2:

Параметрүүдийг бүртгэл хийхийг идэвхжүүлнэ. Тохиргоо хангалттайгаар ажиллаж байгаа үед бүртгэлийн файлын их хэмжээнээс сэргийлэхийн тулд энэ мөрийг:

set log phase tun

гэж болгох ёстой.

Мөр 3:

PPP-д нөгөө талдаа өөрийгөө хэрхэн таниулахыг хэлж өгдөг. PPP нь тохиролцож холбоосыг үүсгэх үедээ ямар нэгэн асуудалтай байгаа эсэхээ таниулсан мэдээллээр нөгөө талаа хангадаг бөгөөд нөгөө талын администратор иймэрхүү асуудлуудыг судалж байгаа үед энэ нь ашигтай байж болох юм.

Мөр 4:

Модемийн холбогдсон төхөөрөмжийг тодорхойлдог. COM1 нь /dev/cuad0 бөгөөд COM2 нь /dev/cuad1 юм.

Мөр 5:

Таны холбогдох хурдыг заадаг. Хэрэв 115200 ажиллахгүй бол (ямар ч шинэ модемтой энэ нь болох ёстой) 38400-гаар оролдож үзээрэй.

Мөр 6 & 7:

Залгах мөр. Хэрэглэгчийн PPP нь chat(8) програмын адил хүлээгээд илгээх зарчмыг ашигладаг. Энэ хэлний боломжуудын тухай мэдээллийг гарын авлагын хуудаснаас лавлана уу.

Энэ тушаал нь уншигдахад хялбар байх зорилгоор дараагийн мөрөнд үргэлжилж байгааг анзаараарай. Хэрэв мөрийн сүүлийн тэмдэгт \ байвал ppp.conf файл дахь ямар ч тушаал ийм байж болох юм.

Мөр 8:

Энэ холбоосонд зориулж сул зогсох хугацааг тохируулна. 180 секунд нь анхдагч байна, тэгэхээр энэ мөр нь цэвэр гоо сайхны зүйл юм.

Мөр 9:

Локал танигчийн тохиргоог бататгахын тулд нөгөө талаасаа асуухыг PPP-д хэлнэ. Хэрэв та локал нэрийн серверийг ажиллуулах бол энэ мөрийг тайлбар болгох юм уу эсвэл арилгах ёстой.

Мөр 10:

Уншихад хялбар байх зорилгоор хоосон мөр байна. PPP нь хоосон мөрүүдийг орхидог.

Мөр 11:

“provider” гэж нэрлэгдсэн үзүүлэгчид зориулсан оруулгыг тодорхойлдог. Үүнийг өөрийн ISP-ийн нэрээр сольж болох юм. Ингэсний дараа та холболтыг эхлүүлэхийн тулд load ISP гэж ашиглаж болох юм.

Мөр 12:

Энэ үзүүлэгчийн хувьд утасны дугаарыг тохируулдаг. Олон утасны дугаарыг тодорхойлох хоёр цэг (:) юм уу эсвэл хоолой тэмдэгтийг (|) тусгаарлагч болгон ашиглан зааж өгч болно. Хоёр тусгаарлагчийн ялгаа ppp(8)-д тайлбарлагдсан байдаг. Дүгнэж хэлэхэд хэрэв та дугааруудыг ээлжлэн ашиглах бол тодорхойлох цэгийг ашиглана. Хэрэв та эхний дугаар уруу эхлээд үргэлж залгахыг хүсэж байгаа бөгөөд зөвхөн эхний дугаар нь амжилтгүй болсон тохиолдолд бусад дугааруудыг ашиглахыг хүсэж байгаа бол хоолой тэмдэгтийг ашиглаарай. Утасны дугааруудыг тэр чигээр нь үзүүлсэн шиг үргэлж хаалтанд хийх хэрэгтэй.

Хэрэв та утасны дугаар дээр зай ашиглахаар бол утасны дугаарыг хаалтанд (") хийх ёстой. Ингэхгүй бол энэ нь энгийн боловч баригдашгүй алдаанд хүргэж болох юм.

Мөр 13 & 14:

Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг тодорхойлно. UNIX загварын нэвтрэлт хүлээх мөрийг ашиглан холбогдох үед эдгээр утгууд нь set login тушаалаар \U болон \P хувьсагчуудыг ашиглан хийгддэг. PAP эсвэл CHAP ашиглан холбогдож байгаа үед эдгээр утгууд нь нэвтрэлт танилт хийгдэхэд хэрэглэгддэг.

Мөр 15:

Хэрэв та PAP эсвэл CHAP ашиглаж байгаа бол нэвтрэлт энэ үед байхгүй байх бөгөөд энэ мөр нь тайлбар болгогдох юм уу эсвэл арилгагдсан байх ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг PAP болон CHAP нэвтрэлт танилт холбоосоос үзнэ үү.

Нэвтрэлтийн мөр нь залгах мөр шиг чалчихтай төсөөтэй зарчимтай байдаг. Энэ жишээн дээр нэвтрэх сесс нь доор дурдсантай адил үйлчилгээний хувьд уг мөр ажиллаж байна:

J. Random Provider
login: foo
password: bar
protocol: ppp

Та энэ скриптийг өөрийн хэрэгцээндээ тааруулан өөрчлөх хэрэгтэй болно. Энэ скриптийг эхний удаа бичиж байхдаа та яриа хүссэнээр үргэлжилж байгаа эсэхийг тодорхойлж чадахаар байхын тулд “chat” буюу чалчих бүртгэлийг идэвхжүүлсэн эсэхээ баталгаажуулах хэрэгтэй.

Мөр 16:

Анхдагч сул зогсох хугацааг (секундээр) холболтод зориулж тохируулдаг. Энд холболт нь 300 секундын хугацаанд идэвхгүй байвал автоматаар хаагдах болно. Хэрэв та хугацааны хувьд хэзээ ч дуусахгүй байхыг хүсвэл энэ утгыг тэг болгох юм уу эсвэл -ddial тушаалын мөрийн тохируулгыг ашиглах хэрэгтэй.

Мөр 17:

Интерфэйсийн хаягуудыг тохируулна. x.x.x.x мөрийг таны интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн танд хуваарилсан IP хаягаар солих шаардлагатай. y.y.y.y мөрийг таны ISP өөрийн гарцыг (таны холбогдох машин) заасан тэр IP хаягаар солих шаардлагатай. Хэрэв таны ISP гарцын хаягийг танд өгөөгүй бол 10.0.0.2/0 гэж ашиглаарай. Хэрэв та “таасан” хаягийг ашиглах хэрэгтэй бол PPP болон динамик IP хаягууд хэсэгт зориулсан заавруудын дагуу /etc/ppp/ppp.linkup файлдаа оруулга үүсгэсэн эсэхээ шалгаарай. Хэрэв энэ мөрийг орхивол ppp нь -auto горимд ажиллаж чадахгүй.

Мөр 18:

Өөрийн ISP-ийн гарц уруу анхдагч чиглүүлэлтийг нэмнэ. HISADDR тусгай үгийг мөр 17 дээр заасан гарцын хаягаар сольдог. Энэ мөр нь 17-р мөрийн дараа байх нь чухал бөгөөд тэгэхгүй бол HISADDR нь эхлэн тохируулагдаж амжихгүй байх юм.

Хэрэв та ppp-г -auto горимд ажиллуулахыг хүсэхгүй бол энэ мөрийг ppp.linkup файлд шилжүүлэх ёстой.

Та статик IP хаягтай бөгөөд ppp-г -auto горимоор ажиллуулж байгаа бол ppp.linkup файлд оруулга нэмэх шаардлагагүй бөгөөд учир нь таныг холбогдохоос өмнө таны чиглүүлэлтийн хүснэгтийн оруулгууд нь аль хэдийн зөв байх учраас тэр юм. Гэхдээ та холболтын дараа програмуудыг ажиллуулах оруулга үүсгэхийг хүсэж болох юм. Энэ нь sendmail-ийн жишээн дээр сүүлд тайлбарлагдах болно.

Жишээ тохиргооны файлууд нь /usr/share/examples/ppp/ санд байрлана.

27.2.1.2.2 PPP болон динамик IP хаягууд

Хэрэв таны үйлчилгээ үзүүлэгч статик IP хаягуудыг олгодоггүй бол локал болон алсын хаягууд дээр тохирдог байхаар ppp нь тохируулагдаж болно. IP хаягийг “таах” болон холболтын дараа IP Configuration Protocol (IPCP) буюу IP тохиргооны протокол ашиглан зөвөөр тохируулахыг ppp-д зөвшөөрөх замаар үүнийг хийнэ. ppp.conf тохиргоо нь дараах өөрчлөлтийн хамтаар PPP болон статик IP хаягууд хэсэгтэй адил байна:

17      set ifaddr 10.0.0.1/0 10.0.0.2/0 255.255.255.255

Дахин хэлэхэд мөрийн дугаарыг битгий оруулаарай, энэ нь зөвхөн лавлагааны зорилгоор байгаа юм. Ядаж нэг хоосон зайгаар догол гаргах шаардлагатай.

Мөр 17:

/ тэмдэгтийн дараах дугаар нь ppp-ийн шаардах хаягийн битийн тоо юм. Та өөрийн нөхцөлдөө тохируулан IP дугааруудыг ашиглахыг хүсэж болох юм, гэхдээ дээрх жишээнүүд нь үргэлж ажиллах болно.

Сүүлийн нэмэлт өгөгдөл (0.0.0.0) нь PPP-д 10.0.0.1-ийн оронд 0.0.0.0 хаяг ашиглан тохиролцоог эхлүүлэхийг хэлж байгаа бөгөөд зарим нэгэн ISP-уудын хувьд энэ нь шаардлагатай байдаг. Эхний чиглүүлэлтийг -auto горимд тохируулахад PPP-д саад болдог учраас set ifaddr тушаалд 0.0.0.0-г эхний нэмэлт өгөгдөл болгон битгий ашиглаарай.

Хэрэв та -auto горимд ажиллахгүй байгаа бол /etc/ppp/ppp.linkup файлд оруулга үүсгэх хэрэгтэй болно. ppp.linkup нь холболт тогтсоны дараа ашиглагддаг. Энэ үед ppp нь интерфэйсийн хаягуудыг олгосон байх бөгөөд одоо чиглүүлэлтийн хүснэгтийн оруулгуудыг нэмэх боломжтой болсон байх болно:

1     provider:
2      add default HISADDR
Мөр 1:

Холболт тогтоохдоо ppp нь дараах дүрмүүдийн дагуу ppp.linkup файлд оруулгыг хайх болно: Эхлээд бидний ppp.conf файлд ашигласантай адил хаяг/шошготой таарахыг оролдоно. Хэрэв амжилтгүй болвол бидний гарцын IP хаягийн оруулгыг хайна. Энэ оруулга нь дөрвөн ширхэг найман битээс тогтох IP загварын хаяг/шошго юм. Хэрэв бид тэгсэн ч гэсэн оруулга олоогүй байгаа бол MYADDR оруулгыг хайна.

Мөр 2:

Энэ мөр нь HISADDR уруу заасан анхдагч чиглүүлэлт нэмэхийг ppp-д хэлж байна. HISADDR нь IPCP-ээр тохиролцсоны дагуу гарцын IP хаягаар солигдох болно.

Нарийвчилсан жишээний хувьд /usr/share/examples/ppp/ppp.conf.sample болон /usr/share/examples/ppp/ppp.linkup.sample файлууд дахь pmdemand оруулгыг харна уу.

27.2.1.2.3 Ирж байгаа дуудлагуудыг хүлээн авах

LAN-д холбогдсон машин дээр ирж байгаа дуудлагуудыг хүлээн авахаар болгож ppp-г тохируулахдаа LAN уруу пакетуудыг дамжуулахыг хүсэж байгаа эсэхээсээ хамаарч үүнийг шийдэх ёстой. Хэрэв та ингэхийг хүсэж байгаа бол өөрийн LAN-ий дэд сүлжээнээс IP хаягийг нөгөө талдаа хуваарилж өгөх хэрэгтэй бөгөөд өөрийн /etc/ppp/ppp.conf файлд enable proxy тушаалыг ашиглах хэрэгтэй. /etc/rc.conf файл доор дурдсаныг агуулж байгаа эсэхийг бас баталгаажуулах хэрэгтэй:

gateway_enable="YES"

27.2.1.2.4 Аль getty?

getty(8) ашиглан dial-up буюу гадагш залгах үйлчилгээнүүдийг идэвхжүүлэх тухай сайн тайлбарыг Dial-up буюу гадагш залгах үйлчилгээнүүдэд зориулж FreeBSD-г тохируулах хэсэг өгдөг.

getty-тэй төстэй програм нь dial-up шугамуудыг бодолцож хийсэн getty-ийн илүү ухаалаг хувилбар болох mgetty юм.

mgetty-г ашиглахын давуу тал нь тэрээр модемуудтай идэвхтэйгээр ярилцдаг явдал бөгөөд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэв таны порт хаагдсан бол модем чинь утсанд хариулахгүй гэсэн үг юм.

mgetty-ийн сүүлийн хувилбарууд нь (0.99beta-аас эхлэн) таны клиентүүдэд скриптгүйгээр таны серверт хандах хандалтыг зөвшөөрч PPP урсгалуудын автомат илрүүлэлтийг бас дэмждэг.

mgetty-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Mgetty ба AutoPPP хаягаас лавлана уу.

27.2.1.2.5 PPP зөвшөөрлүүд

ppp тушаалыг root хэрэглэгчээр хэвийн үед ажиллуулах ёстой. Гэхдээ хэрэв та ppp-г доор тайлбарласны адилаар энгийн хэрэглэгчээр серверийн горимд ажиллуулах боломжтой болгохыг хүсэж байгаа бол хэрэглэгчийг ppp ажиллуулах зөвшөөрөлтэй болгож тэдгээрийг /etc/group файлд network бүлэгт нэмэх ёстой.

Та allow тушаалыг ашиглан тохиргооны файлын нэг буюу хэд хэдэн хэсгүүдэд хандах боломжийг бас өгөх шаардлагатай болно:

allow users fred mary

Хэрэв энэ тушаал нь default хэсэгт хэрэглэгдсэн бол заасан хэрэглэгчдэд бүх зүйл уруу хандах боломжийг олгоно.

27.2.1.2.6 Динамик IP-тай хэрэглэгчдэд зориулсан PPP бүрхүүлүүд

доор дурдсаныг агуулсан /etc/ppp/ppp-shell гэгдэх файлыг үүсгэнэ:

#!/bin/sh
IDENT=`echo $0 | sed -e 's/^.*-\(.*\)$/\1/'`
CALLEDAS="$IDENT"
TTY=`tty`

if [ x$IDENT = xdialup ]; then
        IDENT=`basename $TTY`
fi

echo "PPP for $CALLEDAS on $TTY"
echo "Starting PPP for $IDENT"

exec /usr/sbin/ppp -direct $IDENT

Энэ скрипт нь ажиллахаар болсон байх ёстой. Одоо энэ скрипт уруу ppp-dialup гэгдсэн симболын холбоосыг дараах тушаалуудыг ашиглан үүсгэх хэрэгтэй:

# ln -s ppp-shell /etc/ppp/ppp-dialup

Та энэ скриптийг өөрийн бүх dialup хэрэглэгчдийн хувьд бүрхүүл маягаар ашиглах ёстой. Энэ нь pchilds гэсэн хэрэглэгчийн нэртэй dialup PPP хэрэглэгчид зориулсан /etc/passwd файлд байгаа жишээ юм (нууц үгийн файлыг шууд битгий засаарай, vipw(8)-г ашиглаарай).

pchilds:*:1011:300:Peter Childs PPP:/home/ppp:/etc/ppp/ppp-dialup

Дараах 0 байт файлуудыг агуулсан бүгд бичих боломжтой /home/ppp санг үүсгэнэ:

-r--r--r--   1 root     wheel           0 May 27 02:23 .hushlogin
-r--r--r--   1 root     wheel           0 May 27 02:22 .rhosts

Энэ нь /etc/motd файлыг үзүүлэхээс сэргийлдэг.

27.2.1.2.7 Статик IP-тай хэрэглэгчдэд зориулсан PPP бүрхүүлүүд

Дээр дурдсаны адил ppp-shell файл үүсгээд статикаар өгөгдсөн IP-тай бүртгэл бүрийн хувьд ppp-shell уруу симболын холбоос үүсгэнэ.

Жишээ нь хэрэв та fred, sam, болон mary гэсэн гурван dialup хэрэглэгчтэй бөгөөд тэдгээрт зориулж /24 CIDR сүлжээнүүдийг чиглүүлж байгаа бол дараах тушаалыг ажиллуулж болох юм:

# ln -s /etc/ppp/ppp-shell /etc/ppp/ppp-fred
# ln -s /etc/ppp/ppp-shell /etc/ppp/ppp-sam
# ln -s /etc/ppp/ppp-shell /etc/ppp/ppp-mary

Эдгээр хэрэглэгчдийн dialup бүртгэл бүр өөрсдийн бүрхүүлийг дээр үүсгэсэн симболын холбоос уруу заасан байх ёстой (жишээ нь mary-ийн бүрхүүл /etc/ppp/ppp-mary байх ёстой).

27.2.1.2.8 Динамик IP-тай хэрэглэгчдэд зориулж ppp.conf-г тохируулах

/etc/ppp/ppp.conf файл доор дурдсантай төстэй мөрүүдээс тогтох ёстой:

default:
  set debug phase lcp chat
  set timeout 0

ttyd0:
  set ifaddr 203.14.100.1 203.14.100.20 255.255.255.255
  enable proxy

ttyd1:
  set ifaddr 203.14.100.1 203.14.100.21 255.255.255.255
  enable proxy

Note: Догол үүсгэх нь чухал юм.

default: хэсэг нь хэсэг бүрийн хувьд дуудагддаг. /etc/ttys файлд идэвхжүүлсэн dialup мөр бүрийн хувьд дээрх ttyd0:-д зориулсантай төстэй оруулга үүсгэнэ. Динамик хэрэглэгчдэд зориулсан IP хаягийн цөөрмөөс мөр болгон өөр өөр IP хаяг авах ёстой.

27.2.1.2.9 Статик IP-тай хэрэглэгчдэд зориулж ppp.conf-г тохируулах

Дээрх жишээ /usr/share/examples/ppp/ppp.conf файлын агуулгатай цуг статикаар өгөгдсөн dialup хэрэглэгч бүрийн хувьд зохих хэсэг нэмэх шаардлагатай. Бид өөрсдийн fred, sam, болон mary хэрэглэгчидтэй жишээгээ үргэлжлүүлэх болно.

fred:
  set ifaddr 203.14.100.1 203.14.101.1 255.255.255.255

sam:
  set ifaddr 203.14.100.1 203.14.102.1 255.255.255.255

mary:
  set ifaddr 203.14.100.1 203.14.103.1 255.255.255.255

/etc/ppp/ppp.linkup файл хэрэв шаардлагатай бол статик IP-тай хэрэглэгч бүрийн хувьд чиглүүлэлтийн мэдээллийг бас агуулсан байх ёстой. Доорх мөр нь клиентийн ppp холбоосоор 203.14.101.0/24 сүлжээнд зориулж чиглүүлэлт нэмэх болно.

fred:
  add 203.14.101.0 netmask 255.255.255.0 HISADDR

sam:
  add 203.14.102.0 netmask 255.255.255.0 HISADDR

mary:
  add 203.14.103.0 netmask 255.255.255.0 HISADDR

27.2.1.2.10 mgetty болон AutoPPP

mgettyAUTO_PPP тохируулга идэвхжүүлсэн байдлаар тохируулж эмхэтгэх нь mgetty-д PPP холболтуудын LCP шатыг илрүүлж автоматаар ppp бүрхүүл ажиллуулах боломжийг олгодог. Гэхдээ анхдагч нэвтрэлт/нууц үгийн дараалал болдоггүй болохоор PAP аль эсвэл CHAP ашиглан хэрэглэгчдийн нэвтрэлтийг таних шаардлагатай юм.

Энэ хэсэг нь хэрэглэгч AUTO_PPP тохируулгатайгаар mgetty-ийн хувилбарыг (v0.99beta эсвэл хойшх) амжилттайгаар тохируулж эмхэтгэн суулгасан гэж үздэг.

Таны /usr/local/etc/mgetty+sendfax/login.config файл доор дурдсаныг агуулсан эсэхийг шалгаарай:

/AutoPPP/ -     -            /etc/ppp/ppp-pap-dialup

Энэ нь илрүүлсэн PPP холболтууддаа ppp-pap-dialup скриптийг ажиллуулахыг mgetty-д хэлнэ.

доор дурдсаныг агуулсан /etc/ppp/ppp-pap-dialup файлыг үүсгэнэ (файл ажиллах боломжтой байх ёстой):

#!/bin/sh
exec /usr/sbin/ppp -direct pap$IDENT

/etc/ttys-д идэвхжүүлсэн dialup мөр бүрийн хувьд тохирох оруулгыг /etc/ppp/ppp.conf файлд үүсгэнэ. Энэ нь бидний үүсгэсэн тодорхойлолтуудтай аз жаргалтайгаар цуг байх болно.

pap:
  enable pap          
  set ifaddr 203.14.100.1 203.14.100.20-203.14.100.40
  enable proxy

Энэ аргаар нэвтэрч байгаа хэрэглэгч бүр /etc/ppp/ppp.secret файлд хэрэглэгчийн нэр/нууц үгтэй байх шаардлагатай, эсвэл өөр нэг арга нь /etc/passwd файлаас хэрэглэгчдийг PAP-аар таньж нэвтрүүлэхийн тулд дараах тохируулгыг хийх явдал юм.

enable passwdauth

Хэрэв та зарим хэрэглэгчдэд статик IP хаяг өгөхийг хүсвэл та хаягийг /etc/ppp/ppp.secret файлд гурав дахь нэмэлт өгөгдөл болгон зааж өгч болно. Жишээнүүдийг /usr/share/examples/ppp/ppp.secret.sample-с үзнэ үү.

27.2.1.2.11 MS өргөтгөлүүд

DNS болон NetBIOS нэрийн серверийн хаягуудыг шаардлагын дагуу хангахаар PPP-г тохируулах боломжтой байдаг.

PPP хувилбар 1.x дээр эдгээр өргөтгөлүүдийг идэвхжүүлэхийн тулд дараах мөрүүдийг /etc/ppp/ppp.conf файлын тохирох хэсэгт нэмэх ёстой.

enable msext
set ns 203.14.100.1 203.14.100.2
set nbns 203.14.100.5

PPP хувилбар 2 болон түүнээс хойно гарсан хувилбарын хувьд:

accept dns
set dns 203.14.100.1 203.14.100.2
set nbns 203.14.100.5

Энэ нь анхдагч болон хоёрдох нэрийн серверийн хаягууд болон NetBIOS нэрийн серверийн хостыг клиентүүдэд хэлнэ.

Хувилбар 2 болон түүнээс дээшхид set dns мөрийг орхигдуулсан бол PPP нь /etc/resolv.conf файлд байгаа утгуудыг ашиглах болно.

27.2.1.2.12 PAP болон CHAP нэвтрэлт шалгалт

Таны холболтын нэвтрэлт танилтын хэсгийг PAP юм уу эсвэл CHAP нэвтрэлт танилтын аргуудыг ашиглан хийдэг байхаар зарим ISP-ууд өөрсдийн системийг тохируулдаг. Хэрэв ийм бол таны ISP нь login: хүлээх мөрийг таныг холбогдох үед харуулдаггүй бөгөөд PPP нэн даруй ярьж эхлэх болно.

PAP нь CHAP-аас аюулгүй байдлын хувьд дутуу байдаг бөгөөд нууц үг нь PAP-аар цэвэр текст маягаар илгээгддэг боловч цуваа шугамаар зөвхөн дамжуулагддаг болохоор аюулгүй байдал нь нууц үгүүдэд байдаг асуудал шиг биш байдаг. Эвдлэгчдэд зориулсан “сэм чагнах” зай бараг байдаггүй гэсэн үг юм.

PPP болон статик IP хаягууд эсвэл PPP болон динамик IP хаягууд хэсгүүдийн хувьд дараах өөрчлөлтүүдийг хийх ёстой:

13      set authname MyUserName
14      set authkey MyPassword
15      set login
Мөр 13:

Энэ мөр нь таны PAP/CHAP хэрэглэгчийн нэрийг заана. Та MyUserName-д зөв утгыг оруулах хэрэгтэй болно.

Мөр 14:

Энэ мөр нь таны PAP/CHAP нууц үгийг заана. Та MyPassword-д зөв утгыг оруулах хэрэгтэй болно. Та дараах шиг нэмэлт мөр нэмэхийг хүсэх юм уу:

16      accept PAP

эсвэл

16      accept CHAP

гэж болно. Ингэснээр үүнийг зориуд тодорхой болгох юм, гэхдээ PAP болон CHAP-ийг хоюуланг анхдагчаар хүлээн авдаг.

Мөр 15:

Хэрэв та PAP эсвэл CHAP ашиглаж байгаа бол таны ISP хэвийн үед сервер уруу нэвтрэн орохыг шаарддаггүй. Тийм болохоор та өөрийн “set login” мөрийг хаах ёстой.

27.2.1.2.13 Өөрийн ppp тохиргоог явцын дунд шууд өөрчлөх нь

ppp-г ар талд далд ажиллаж байхад түүнтэй зөвхөн тохирох оношлогооны порт тохируулагдсан тохиолдолд харилцаж болдог. Үүнийг хийхийн тулд өөрийн тохиргоондоо дараах мөрийг нэмнэ:

set server /var/run/ppp-tun%d DiagnosticPassword 0177

Энэ нь клиентүүдийн хандалтыг зөвшөөрөхийн өмнө тэднээс нууц үгийг асууж заасан UNIX домэйн сокет дээр сонсохыг PPP-д хэлнэ. Нэрэн дэх %d нь ашиглагдаж байгаа tun төхөөрөмжийн дугаараар солигдоно.

Сокет тохируулагдсаны дараа pppctl(8) програм нь ажиллаж байгаа програмыг удирдахыг хүсэж байгаа скриптүүдэд ашиглагдаж болно.

27.2.1.3 PPP-ийн Network Address Translation буюу Сүлжээний Хаягийн Хөрвүүлэлт боломжийг ашиглах нь

PPP нь цөмийн divert буюу өөрчлөн дамжуулах боломжуудыг ашиглалгүйгээр дотоод NAT-ийг ашиглах чадвартай байдаг. /etc/ppp/ppp.conf файл дахь дараах мөрөөр энэ боломжийг идэвхжүүлж болно:

nat enable yes

Өөрөөр, PPP NAT-ийг тушаалын мөрийн -nat тохируулгаар идэвхжүүлж болох юм. Мөн /etc/rc.conf файлын хувьсагч ppp_nat гэж байх бөгөөд энэ нь анхдагчаар идэвхжүүлэгдсэн байна.

Хэрэв та энэ боломжийг ашиглаж байгаа бол ирж байгаа холболтуудын цааш дамжуулалтыг идэвхжүүлэх дараах /etc/ppp/ppp.conf файлын тохируулгуудын ашигтайг харж болох юм:

nat port tcp 10.0.0.2:ftp ftp
nat port tcp 10.0.0.2:http http

эсвэл гадна талд ерөөсөө битгий итгээрэй

nat deny_incoming yes

27.2.1.4 Системийн сүүлийн тохиргоо

Та одоо ppp-г тохируулчихлаа, гэхдээ яг ажиллахад бэлэн болохын өмнө хийх цөөн хэдэн зүйлс бий. Тэдгээр нь бүгд /etc/rc.conf файлыг засварлуулах болно.

Энэ файлтай дээрээс доош ажиллахдаа hostname= мөр тохируулагдсан эсэхийг шалгаарай, өөрөөр хэлбэл:

hostname="foo.example.com"

Хэрэв таны ISP танд статик IP хаяг болон нэр өгсөн бол та энэ нэрийг хостын нэрэндээ ашиглах нь магадгүй зүйтэй юм.

network_interfaces хувьсагчийг хайгаарай. Хэрэв та өөрийн системийг ISP уруугаа шаардлага хүсэлтээр залгахаар тохируулахыг хүсвэл tun0 төхөөрөмжийг жагсаалтад нэмсэн эсэхээ баталгаажуулаарай, хэрэв тэгж хүсээгүй бол түүнийг устгаарай.

network_interfaces="lo0 tun0"
ifconfig_tun0=

Note: ifconfig_tun0 хувьсагч хоосон байх ёстой бөгөөд /etc/start_if.tun0 гэж нэрлэгдсэн файлыг үүсгэх ёстой. Энэ файл нь дараах мөрийг агуулсан байх ёстой:

ppp -auto mysystem

Энэ скрипт нь сүлжээ тохируулах үед таны ppp дэмонг автомат горимд эхлүүлэн ажилладаг. Хэрэв та энэ машин гарц болж байгаа LAN-тай бол -alias сонголтыг ашиглахыг хүсэж болох юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын хуудаснаас лавлана уу.

Таны /etc/rc.conf файлд чиглүүлэлтийн програм NO гэж дараах мөрөөр хийгдсэн эсэхийг шалгаарай:

router_enable="NO"

routed дэмон нь эхлэхгүй байх нь чухал юм. Учир нь routed нь ppp-ийн үүсгэсэн анхдагч чиглүүлэлтийн хүснэгтийн оруулгуудыг устгадаг юм.

sendmail_flags мөр -q тохируулгыг агуулаагүй эсэхийг шалгах нь магадгүй зүйтэй юм. Тэгэхгүй бол sendmail нь таны машиныг гадагш залгуулан үргэлж сүлжээний хайлт хийхийг оролдох болно. Та доор дурдсаныг тохируулж болох юм:

sendmail_flags="-bd"

Үүний сул тал нь ppp холбоос тогтсон үед та доор дурдсаныг бичиж sendmail-ээр захидлын дарааллыг дахин шалгуулж байх явдал юм:

# /usr/sbin/sendmail -q

Та үүнийг хийхийн тулд ppp.linkup файлд !bg тушаалыг ашиглахыг хүсэж болох юм:

1     provider:
2       delete ALL
3       add 0 0 HISADDR
4       !bg sendmail -bd -q30m

Хэрэв танд энэ таалагдахгүй байгаа бол SMTP урсгалыг хаахын тулд “dfilter”-г тохируулах боломжтой байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг жишээ файлуудаас лавлана уу.

Одоо машиныг дахин ачаалах л үлдлээ. Дахин ачаалсны дараа та доор дурдсаныг бичиж:

# ppp

дараа нь PPP сессийг эхлүүлэхийн тулд dial provider тушаалыг ажиллуулах юм уу эсвэл гадагшаа урсгал байгаа (бөгөөд та start_if.tun0 скрипт үүсгээгүй) бол сессүүдийг автоматаар тогтоодгоор ppp-г байлгахыг хүсэж байгаа бол доор дурдсаныг бичээрэй:

# ppp -auto provider

27.2.1.5 Дүгнэлт

Дүгнэхэд ppp-г эхний удаа тохируулахад дараах алхмууд шаардлагатай:

Клиент тал:

  1. Таны цөмд tun төхөөрөмж бүтээгдсэн эсэхийг шалгана.

  2. /dev санд tunN төхөөрөмжийн файл байгаа эсэхийг шалгана.

  3. /etc/ppp/ppp.conf файлд оруулга үүсгэнэ. pmdemand жишээ нь ихэнх ISP-уудын хувьд хангалттай байх ёстой.

  4. Хэрэв та динамик IP хаягтай бол /etc/ppp/ppp.linkup файлд оруулга үүсгээрэй.

  5. Өөрийн /etc/rc.conf файлыг шинэчилнэ.

  6. Хэрэв танд хэрэгцээгээр залгах шаардлага байгаа бол start_if.tun0 скрипт үүсгээрэй.

Сервер тал:

  1. Таны цөмд tun төхөөрөмж бүтээгдсэн эсэхийг шалгана.

  2. /dev санд tunN төхөөрөмжийн файл байгаа эсэхийг шалгана.

  3. /etc/passwd файлд (vipw(8) програмыг ашиглан) оруулга үүсгэнэ.

  4. Энэ хэрэглэгчдийн гэрийн санд ppp -direct direct-server юм уу эсвэл үүнтэй адилыг ажиллуулах хувийн тохиргоог (profile) үүсгэнэ.

  5. /etc/ppp/ppp.conf файлд оруулга үүсгэнэ. direct-server жишээ хангалттай байх ёстой.

  6. /etc/ppp/ppp.linkup файлд оруулга үүсгэнэ.

  7. Өөрийн /etc/rc.conf файлыг шинэчилнэ.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.